2025.04.30-ны өдөр “Минж үржүүлэх, нутагшуулах төв”-д “Нийслэлийн хөрс хамгаалах өдөр” уламжлалт арга хэмжээг Нийслэлийн Байгаль орчны газар, ШУА-ын Технологийн инкубатор, ШУА-ын Газарзүй, геоэкологийн хүрээлэн хамтран зохион байгууллаа. Энэ удаагийн хөрс хамгаалах өдөрлөг нь ерөнхий боловсролын сурагчдын байгаль хамгаалах мэдлэгийг нэмэх, хөрсийг хэрхэн хамгаалж бохирдлоос сэргийлэх талаарх онолын мэдлэг болон судалгааны туршилтыг хээрийн нөхцөлд хийснээрээ онцлог болов.
“Минж үржүүлэх, нутагшуулах төв” орчмын хөрсөнд “Био-Эко” биобэлдмэлээр шүрших, Ургамал ургахад таатай орчин нөхцөл ба хөрсний үржил шимийг сайжруулах, хөрс эрүүлжүүлэх талаарх мэдээллийг Технологийн Инкубаторын Технологи хөгжүүлэлтийн салбарын эрхлэгч, Доктор Н.Оюунбилэг танилцуулж, судлаачид минжний амьдрах орчныг сайжруулахад ашигтай бичил биетний технологийг ашиглах онол практикийн дадлага ажлуудыг хийлээ.