ШУА-ийн Технологийн инкубатор нь 2009 оноос эхлэн гадаадын олон оронд өргөнөөр хэрэглэж, ашиг тусыг нь хүртэж байгаа микробиологийн дэвшилтэт ашигтай бичил биетний технологийн (амьд бактер бүхий) орчин үеийн шаардлагад нийцсэн, Монгол орны нөхцөлд тохирсон хөрсийг эрүүлжүүлэх, сайжруулах, хөрсний биологийн нөхөн сэргээлт хийх, ургамлын дархлааг сайжруулж өвчин тэсвэрлэлтийг нэмэгдүүлэх, ургац нэмэгдүүлэх зэрэг чиглэлүүдээр ашиглаж болох биологийн гаралтай био бэлдмэл, био бордоонуудыг үйлдвэрлэж эхэлсэн.
Инновацийн тухай хууль болон хавсралтаар нь батлагдсан "Эрдэм шинжилгээний байгууллагын дэргэд гарааны компани байгуулах журам"-ын дагуу манай байгууллагын дэргэд “Био технологийн инкубатор” ХХКомпани 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдөр байгуулагдаж, АББ-ний биобэлдмэлүүдийг үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлж байна.
Ашигтай бичил биетний технологи нь байгаль дээр натураль хэлбэрээр оршин
байдаг тараг, бяслаг зэргийг үйлдвэрлэхэд ашигладаг сүүн хүчлийн, талх, пиво
исгэн үйлдвэрлэхэд ашигладаг дрожж, мөн газрын хөрсөнд хамгийн элбэг байдаг
фототроф буюу фотосинтезийн микроорганизм болон бусад ашиг тустай 80 гаруй
бичил биетний бүлгээс бүрддэг.
Ашигтай бичил биетний технологийн гол концепцийн тухайд гэвэл, ертөнц дээр
оршин, хаа сайгүй, бидний бие махбодид хүртэл байдаг микро организмууд нь
гурван бүлэгт хуваагддаг бөгөөд тэдгээрийн нэг хэсэг нь амьдралд ашиг тустай, эерэг, нөгөө хэсэг нь өвчин
үүсгэх, ер нь л болох бүтэхгүй зүйлийн эх үндэс болж байдаг, үлдсэн гурав дахь
хэсэг нь саармаг байдалд оршин аливаа эерэг, эсхүл сөрөг нөлөө үзүүлдэггүй.
Ашигтай бичил биетний технологи нь ашиг тустай, эерэг микро организмын симбиоз нэгдэл бөгөөд үүнийг хэрэглэснээр оршин буй ашиг тустай микро организм тухайн орчинд давамгайлж, өөрөөр хэлбэл, саармаг хэлбэрт байсан бичил биетнүүдийг ашиг тустай хэлбэрт оруулан, сөрөг нөлөө бүхий хэсгийг дарангуйлах үйлчлэл үзүүлдэг байна.
Бичил биетэн, натураль ертөнц хоёрын хооронд ер бусын харилцаа оршин байдаг
гэдэг. Түүний дотор ашиг тустай бичил биетнүүд бидний өдөр тутмын амьдралд,
эргэн тойронд маань эерэгээр нөлөөлөх үйлчилгээ үзүүлж амьдралыг тэтгэсээр ирсэн.
Ашигтай бичил биетний технологийн эко системийг сэргээх, нөхөн сэргээх
үйлчлэл нь аливаа бохирдуулагчийг устгах, дарангуйлах, органикийг задлах замаар
орчныг хоргүйжүүлж цэвэршүүлэх боломж бүрдүүлдэг. Энэхүү шинж чанарыг нь
ашиглан өнөөгийн байдлаар дэлхийн олон улс оронд энэхүү бүтээгдэхүүнийг сүүлийн
30 орчим жилийн туршид бохирдсон хөрс, ус, агаарын бохирдлыг бууруулах,
байгалийн гамшгийн дараахи цэвэрлэгээг органик, хор хөнөөлгүй аргаар хийж өвчин
тахал дэгдэхээс урьдчилан сэргийлэх, цэвэрлэх байгууламж, бохирын цооногийн
бохир ус, лагийг хоргүйжүүлж, цэвэршүүлэн хүний эрүүл мэнд, байгаль орчинд хор
хөнөөлгүй болгох зэргээр үр дүнтэй ашиглаж ирсэн бөгөөд Япон, Нидерланд,
Австрали, Шинэ Зеланд, Тайланд, БНХАУ зэрэг нийт 60 гаруй улсад үйлдвэрлэж
байна.
Ашигтай бичил биетний бүтээгдэхүүнүүд нь Монгол Улсын Стандартчилал, хэмжил
зүйн газраас Монгол улсын стандартчилалын тогтолцоо – MNS
1-1:2006 стандартын 7 дугаар заалт болон MNS 1-2:2006 стандартыг тус тус үндэслэн албан ёсоор шүүлт
хийж баталгаажуулсан CS 11-0177:2012 тоот байгууллагын стандарттай, AS1MO8-111
тоот чанарын гэрчилгээтэй, Оюуны өмчийн газрын 20-0002977
ба 20-0002978 тоот Ашигтай загварын
гэрчилгээгээр баталгаажсан, Монгол орны цаг уурын нөхцөлд тохирсон
биобэлдмэлүүд юм.
Ашигтай бичил биетний технологи, түүний суурь бүтээгдэхүүнийг дээр дурдсан
стандартад заасан зориулалтын дагуу ашиглан Монголдоо олон тооны туршилт
судалгааг монгол, японы эрдэмтэн судлаачид хийж, бүтээгдэхүүний болон үр
дүнгийн шинжилгээг гадаад, дотоодын мэргэжлийн
лабораториудаар хийлгэн дүгнэлт
гаргуулсан.
Ашигтай бичил биетний технологийг хэрэглэхийн ач холбогдол:
· Бохир
усны цэвэршилтийг хэмждэг үндсэн шалгуур хэмжигдэхүүн болох БХХ буюу биологийн
хүчилтөрөгчийн хэрэгцээ, ХХХ буюу химийн хүчилтөрөгчийн хэрэгцээ, гэдэсний
савханцар, түүнчлэн бохир усан дахь химийн хүнд хортой элемэнтүүд болох хром,
сулфид, хүнцэл, кадмий, мөнгөн ус, хар тугалгын хэмжээг бууруулж чаддаг,
·
Лагийн
шимэгдэлтийг нэмэгдүүлэх замаар лагийн хэмжээг багасгадаг,
·
Гарах
үр дүн нь тухайн бохир ус, бохирдсон хөрсний бичил орчин ямар байхаас үр
хамаарч үр дүн үзүүлдэг,
·
Химийн
бордоо болон пестицидийн хэрэглээг бууруулна,
·
Хөрсний
бүтцийг сайжруулж, агааржилт, ус нэвчих
чадварыг дээшлүүлнэ,
·
Хөрсний
үржил шимийг сайжруулж, хөрсийг эрүүлжүүлэх, нөхөн сэргээхэд чухал нөлөө
үзүүлнэ,
·
Хөрсний
бичил биетний амьдрах орчинд дэмжлэг үзүүлнэ,
· Байгаль
дээрх ашигтай бичил биетнүүдийг хөрсөнд үржүүлснээр ургамалд шаардлагатай шим
тэжээлийн бодисыг нийлэгжүүлэх, шимэгдэх боломжийг бий болгоно,
· Ургамлын
нахиалалт, соёололт, өсөлтийг идэвхжүүлж, ургацын болцыг түргэсгэн, гарц,
чанарыг нэмэгдүүлнэ,
·
Ургамлын
өвчин хортонд тэсвэрлэх чадварыг дээшлүүлнэ,
· Ургамлын
дархлааг нэмэгдүүлж, цаг уурын таатай бус нөхцлийг (ган, цочрол хүйтрэл, хяруу буух, хэт халалт, ус чийгийн
дутагдал гэх мэт)
тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлнэ.
Ашигтай бичил биетний технологийн давуу талууд:
·
Хэрэглэхэд
энгийн, үнэ харьцангуй хямд,
·
Органик хаягдлыг ашиглан хөрс сайжруулагч үйлдвэрлэх шинэ
бизнесийн боломж бий болгодог,
·
Химийн
бус, хялбар, харьцангуй хямд аргаар биологийн цэвэршүүлэлт хийх боломж олгодог,
·
Халдварт микроб, зарим өвчин үүсгэгч вирусыг устгах буюу
саармагжуулдаг,
· Урагт болон эсийн хэмжээнд нөлөөлөх сөрөг нөлөөгүй, харшил, хавдар үүсгэх нөлөөгүй, генийн өөрчлөлтөнд ороогүй,
·
Эвгүй, таагүй үнэрийг дарж, саарал усыг дахин ашиглах
боломж бүрдүүлдэг.
Бэлтгэсэн: С.Намсрай