Шинжлэх ухааны Академийн
харъяа Технологийн инкубатор нь Монгол улсад шинжлэх ухаан, технологи,
инновацийг хөгжүүлэх, улс орны нийгэм, эдийн засаг, оюуны хөгжлийн өмнө
тулгамдсан асуудлыг орчин үеийн шинжлэх ухааны түвшинд судлан боловсруулах,
шинэ мэдлэг, бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгох, шинэ технологи,
бүтээгдэхүүнийг хөгжүүлэх, тэдгээрийг хөрөнгө оруулагчидтай холбож бизнесийн
орчныг бүрдүүлэх, гарааны компаниудад эрх зүй, зохион байгуулалт, технологи,
судалгаа хөгжүүлэлт, бизнесийн зөвлөгөө, дэмжлэг туслалцаа үзүүлэх, инновацийн
бүтээгдэхүүн үйлдвэрлэх үндсэн чиг үүрэг бүхий шинжлэх ухаан, технологи, эрдэм
шинжилгээ, туршилт, үйлдвэрлэл, үйлчилгээний цогцолбор хэлбэрээр үйл ажиллагаа
явуулдаг мэргэжлийн төрөлжсөн байгууллага юм.
Шинэ технологи боловсруулах,
бойжуулах үйл ажиллагааныхаа үндсэн чиг үүргийн хүрээнд 30 гаруй шинэ технологиудыг боловсруулан, туршилт зүгшрүүлэлт явуулсны үр дүнд гарсан зарим бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэл
практик, хэрэглээнд амжилттай нэвтрүүлж байна. Үүнд:
·
Ургамал
газар тариаланд хэрэглэх зориулалтын:
- Улаан буудай, хүнсний ногооны ургацын гарцыг нэмэгдүүлэх “Их ургац” био бордоо,
- Модны ургалт, өсөлтийг дэмжих зориулалтын ашигтай бичил
биетний био болон органик бордоо “Монгол бокаши”,
- Хөрсний бохирдол бууруулах, хөрс эрүүлжүүлэх, ахуйн
хаягдал бохир усыг цэвэршүүлэх, гэр хорооллын айл өрхүүдийн жорлон, муу усны
нүхийг ариутган халдваргүйжүүлэх үйлчлэлтэй “Био-Эко” биобэлдмэл,
- Ой модны хортон шавжтай тэмцэх зориулалтын “Эко
ургамал” биобэлдмэл,
·
Мал аж
ахуйн гаралтай түүхий эдийг боловсруулан гаргасан ингэний хуурайшуулсан
хоормог, үнээний болон ямааны хуурай сүү, гүүний хуурай саам, хуурай шар
сүү, шар сүүн банны бөмбөлөг, ясны шөлтэй ванны бөмбөлөг, малын тэжээл,
·
Байгалийн нөөц баялгийг боловсруулан гаргасан кальцижуулсан Монгол давс,
хуурай чацаргана, эмийн ургамлын гаралтай биологийн идэвхит нэмэлт
бүтээгдэхүүнүүд туршиж үйлдвэрлэж байна.
Бэлтгэсэн: С.Намсрай