Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Малын сэг зэмийг боловсруулан органик бордоо гаргах технологийн туршилт
Малын сэг зэмийг боловсруулан органик бордоо гаргах технологийн туршилт

Технологийн инкубаторын технологич мэргэжилтнүүд "Малын сэг зэмийг боловсруулан органик бордоо гарган авах" туршилтыг Төв аймгийн Эрдэнэ сумын 1-р багийн “Шохой Цагаан” гэдэг газарт гүйцэтгэлээ. Тус туршилтын хүрээнд ойр орчмын газраас малын сэг зэм, өтөг бууц цуглуулж, өргөн нь 2метр, урт нь 2.5метр, гүн нь 50см нүх ухаж бэлтгээд модны үртэс болон өтөг бууцыг доор нь дэвсэж, сэг зэмийг голлуулж байрлуулан, сэг зэмийг далд ортол нь хучиж ил овоолго бэлтгэсэн.

Энэхүү ил овоолгын дотор C:N-ийн хэмжээг 10:1 харьцаатай болгохоор, чийгийн хэмжээг 40-60%-д тохируулан, нүүрстөрөгчийн эх үүсвэрт модны үртэс ашиглаж, азотын эх үүсвэрт малын өтөг бууцыг ашиглан туршилтыг эхлүүлсэн. Малын сэг зэмийн задралыг түргэсгэхийн тулд ашигтай бичил биетний "Био Эко" бэлдмэлээр үйлчлүүлэн булав.

Тус овоолгоос тодорхой хугацааны давтамжтай дээж авч, технологийн туршилтыг үргэлжлүүлж байна.




Бусад мэдээлэл