ШУА-ийн Технологийн инкубаторын төлөөлөл 2023 оны 11 сарын 8-10-ны өдрүүдэд БНХАУ-ын Бээжин хотын Өндөр технологийн Бизнес инкубатор төвд ажиллаа. Бээжин хотын Жингмин Өндөр технологийн Бизнес инкубатор төвд хоёр талын хамтарсан Симпозиумыг зохион байгуулж, шинжлэх ухаан, технологийн ололт амжилтыг хуваалцан, хамтын ажиллагааг эхлүүлэх санамж бичгийг байгуулахаар төлөвлөн, харилцан тохиролцож, санал солилцов.
Мөн Бээжин дэх Хөх хот, Бугат, Ордос хотуудын инкубатор төвүүдийн үйл ажиллагаатай танилцаж цаашид хамтарсан технологи бойжуулах, инновацыг хөгжүүлэхээр санал солилцлоо.
Бээжин хотын Өндөр технологийн Бизнес инкубатор төвийн Ин Сиохун даргатай хамт олон ШУА-ийн Технологийн инкубаторын төлөөллийг халуун дотноор хүлээн авч, өөрийн байгууллагын үйл ажиллагааг танилцуулан, ШУА-ийн Технологийн инкубаторын ирээдүйн хөгжилд анхаарлаа хандуулан дэмжиж ажиллахаа илэрхийлэв.
Манай хоёр байгууллага 2024 оноос газар тариалангийн салбарт шинэ технологиудыг турших, нэвтрүүлэхэд хамтран ажиллахаар болсон бөгөөд цаашид хөдөө аж ахуйн чиглэлээр хамтарсан төсөл боловсруулан, тодорхой ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.