Вэбсайтын цэс
Хэлний сонголт
"Нийслэлийн хөрс хамгаалах өдөр"-2024.04.27
"Нийслэлийн хөрс хамгаалах өдөр"-2024.04.27

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн 66 дугаар тогтоолоор жил бүрийн дөрөвдүгээр сарын 27-ны өдрийг “Нийслэлийн хөрс хамгаалах өдөр” болгон зарласан. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Байгаль орчны газраас санаачлан БОАЖЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв, ШУА-ийн Технологийн инкубатор хамтран 2024 оны 04-р сарын 27-ны өдрийн 10.00-14.00 цагийн хооронд “Нийслэлийн иргэний танхимд” өдөрлөг зохион байгууллаа. Тодруулбал, Эрүүл хөрсний гүйцэтгэх үүрэг, ач холбогдол, хөрсний бохирдол, доройтол болон түүний нөлөөллийн талаарх мэдлэгийг сайжруулах, бохирдлоос урьдчилан сэргийлэх, бууруулахад олон нийт, оюутан сурагчдын оролцоог нэмэгдүүлэх, хүн бүрийн байгаль орчноо хайрлан хамгаалах төлөвшлийг бий болгох зорилгоор энэхүү үйл ажиллагааг зохион байгуулав. Дээрх өдөрлөгт нийслэлийн ерөнхий боловсролын ахлах, дунд ангийн 300 сурагч, 45 багш, хүүхдийн зөвлөл оролцлоо.







Бусад мэдээлэл