ШУА-ийн Технологийн инкубатор ба Булган аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар хооронд "Хамтран ажиллах санамж бичиг", "Хамтран ажиллах гэрээ" байгуулсны хүрээнд биологийн аргаар нөхөн сэргээлт хийх туршилт судалгааны ажлыг 2024 оны 5 дугаар сараас эхлэн хэрэгжүүлж ирлээ. Тухайлбал, 2024 оны 5-10 дугаар сарын хооронд Булган аймгийн Хишиг-Өндөр сумын “Хонхор нуур”-ын усны бохирдлын түвшинг тодорхойлж, ашигтай бичил биетний биобэлдмэлээр үйлчлүүлэн цэвэршүүлэх туршилтыг тодорхой давтамжтай хийсээр байна. Цэвэршүүлэх туршилтын ажлууд нь нуурын хамгийн гүн хэсэгт завиар хүрч , тогтоол ус болон нуурын усыг цэвэршүүлэх үйлчлэлтэй АББ-ний шавар бөмбөлөг (mudball) болон "Био-Эко" биобэлдмэлээр үйлчлүүлдэг онцлогтой.