ШУА-ын Технологийн инкубатор нь Булган аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газартай байгаль орчныг хамгаалах, биологийн нөхөн сэргээлт хийх, туршилт судалгааны ажлыг хэрэгжүүлэх чиглэлээр “Хамтын ажиллагааны санамж бичиг", "Хамтран ажиллах гэрээ" байгуулан ажиллаж байна. Хамтын ажиллагааны хүрээнд бид дараах гурван чиглэлээр судалгааны ажлууд гүйцэтгэж байна. Үүнд:
- Хишиг-Өндөр сумын “Хонхор нуур”-ын усны бохирдлын түвшинг тодорхойлж, цаашид цэвэршүүлэх туршилт хийх, нуурын эрэг орчмын хөрсийг эрүүлжүүлэх,
- Бүрэгхангай сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Тод бум” ХХК-ийн алтны уурхайн талбайд биологийн нөхөн сэргээлт хийх туршилт судалгааны талбайг бий болгох, нөхөн сэргээлтийг эхлүүлэх, ургамал тарих,
- Булган аймгийн төв буюу Булган сумын нефтээр бохирдсон хөрсийг цэвэршүүлэх технологийн туршилт судалгааны ажлыг үргэлжлүүлэх юм.
Энэ жилийн эхний ажлуудын зарим зургийг орууллаа.