Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Малын сэг зэмийг биологийн аргаар боловсруулж, органик бордоо гарган авах туршилтын ажил
Малын сэг зэмийг биологийн аргаар боловсруулж, органик бордоо гарган авах туршилтын ажил



   Засгийн газрын хог хаягдлын менежментийг сайжруулах үндэсний хөтөлбөрт ногоон хөгжлийн үзэл санааг түгээн дэлгэрүүлж, хог хаягдлын менежментийг шинэ шатанд гаргах, нөөц түүхий эдийг хэмнэлттэй, үр ашигтай, хаягдал багатай цэвэр технологи ашиглан эх үүсвэр дээр нь хог хаягдлыг бууруулах, бохирдуулагч нь төлбөр төлөх зарчим, мөн 3R (бууруулах, дахин боловсруулах, эргүүлэн ашиглах) зарчмыг хэрэгжүүлэхийг тусгасан байдаг.
Энэхүү чиглэлийн хүрээнд манай хамт олон малын сэг зэмийг боловсруулан ашиглаж, газар тариалангийн био органик бордоо гарган авах туршилтын ажлыг хоёр дахь жилдээ амжилттай үргэлжлүүлж байна. Бид 2024 онд хийсэн судалгаа, шинжилгээний үр дүнд үндэслэн энэ онд малын сэг зэмийг органик бордоо болгох технологийн зааврыг боловсруулж, туршилтын ажлаа эхлүүлээд байна.




Бусад мэдээлэл