Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Тогтоол ус, нуур цөөрмийн усыг микробиологийн аргаар цэвэршүүлэх туршилт судалгааны ажил
Тогтоол ус, нуур цөөрмийн усыг микробиологийн аргаар  цэвэршүүлэх туршилт судалгааны ажил

Тогтоол ус, нуур цөөрмийн усыг микробиологийн аргаар  цэвэршүүлэх туршилт судалгааны ажлын хүрээнд Чингэлтэй дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт, “Дэнжийн мянга” орчимд, хүүхэд залуучуудын ая тухтай амрах чөлөөт бүсэд орших “Уулын нуур” нэртэй жижиг нуурын усны бохирдлын түвшинг тогтоохоор дээжүүд авч Биологийн хүрээлэн болон SJS лабораториудад химийн 53 элементийн анализ болон эрүүл ахуй, микробиологийн шинжилгээг хийлгэж эхний шатны өгөгдлүүдийг бүрдүүлсэн. "Уулын нуур"-ын усыг микробиологийн аргаар цэвэршүүлэх туршилтын ажлыг 2 үе шаттай хийж байна. Эхний шатанд хиймэл нуурын усны бохирдлын түвшинг тогтоон, нуурын усны хэмжээг тодорхойлсон. Үүн дээр үндэслэн нуурын усанд Ашигтай бичил биетний био бэлдмэл болон mudball-ийг тодорхой харьцаагаар хийж үйлчлүүлэв. Үүнийг дахин давталттай хийсний дараа туршилт судалгааны ажлын  үр дүн, үзүүлэлтүүдийг харьцуулан гаргах юм.

10 хүн нарын зураг байж магад

4 хүн ба бичвэр нарын зураг байж магад

1 хүн, галуу, хун ба завь нарын зураг байж магад


Бусад мэдээлэл