2026 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Технологийн инкубаторын захирал Ч.Батсүх судлаачдын хамт Орхон аймгийн төв Эрдэнэт хотын “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ дээр албан томилолтоор ажиллалаа. Томилолтын хүрээнд судлаачид Баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаа, технологийн үндсэн болон туслах дамжлагуудтай биечлэн танилцсан юм. Мөн уулзалтын үеэр хоёр тал өөрсдийн хэрэгжүүлж буй судалгаа, технологийн боломжууд болон цаашдын хамтын ажиллагааны талаар танилцуулга илтгэлийг тавьж, өргөн хүрээнд санал солилцсон.
Уулзалтын үр дүнд Технологийн инкубатор нь Эрдэнэт үйлдвэрийн Судалгаа, шинжилгээний хүрээлэнтэй хамтран үйлдвэрлэлээс гарч буй бохир ус болон цагаан тоосыг бууруулах, байгаль орчинд ээлтэй, оновчтой технологийн шийдлийг туршин ажиллахаар тохиролцов.

