Вэбсайтын цэс
Хэлний сонголт
avatar
Б Нямдаваа

Нийтлэсэн

  • 2024-08-26
  • 0

Ашигтай бичил биетний технологийн бүтээгдэхүүнүүдийн товч танилцуулга

Ашиг тустай бичил биетний технологи гэдэг нь экологийн тэнцвэрт байдлыг хадгалахад чиглэсэн микробиологийн технологи юм.

Микробиологийн шинжлэх ухааны гол обьект нь бичил биетэн бөгөөд бичил биетэн нь байгаль экологийн тэнцвэрийг зохицуулах, амьдралыг тэтгэх чухал үүрэг гүйцэтгэдэг, байгаль дахь биологийн асар их нөөц юм. Бичил биетнийг зүй зохистой ашиглах технологи нь байгаль орчныг хамгаалах, тогтвортой хөгжлийг хангах боломжийг хүн төрөлхтөнд олгодог.   

Бичил биетэн, натураль ертөнц хоёрын хооронд ер бусын харилцаа оршин байдаг гэдэг. Түүний дотор ашиг тустай бичил биетнүүд бидний өдөр тутмын амьдралд, эргэн тойронд маань эерэгээр нөлөөлөх үйлчилгээ үзүүлж амьдралыг тэтгэсээр иржээ.

Микробиологийн дэвшилтэт технологи нь органик бохирдлыг исэлдүүлэн боловсруулах амьд бичил биетний чадвар дээр үндэслэгдсэн тул хөрсний бохирдлыг бууруулах, гэр хорооллын жорлон, бохирын цооног, ахуйн хаягдал ус, лаг, цэвэрлэх байгууламжийн бохир ус, лагийг цэвэршүүлж, шивтрийн хий, хүхэр хүчлийн давхар исэл зэргээс үүдэлтэй агаар, хөрсний бохирдлыг эрс бууруулж таагүй үнэрийг бууруулах, улмаар газрын гүний ус бохирдохоос сэргийлж чаддаг.

Технологийн инкубаторын дэргэдэх гарааны компани, “Био технологийн инкубатор” ХХК нь химийн бус, хүн, амьтан, байгальд сөрөг нөлөөгүй, микробиологийн дэвшилтэт ашигтай бичил биетний хэд хэдэн цуврал бүтээгдэхүүнүүдийг салбарын эрдэмтэдтэй хамтран боловсруулж, туршиж зүгшрүүлэн байгаль орчныг хамгаалах салбарт, тухайлбал, хөрсний бохирдлыг бууруулах, хөрсийг эрүүлжүүлэх, нөхөн сэргээх, ногоон байгууламж бий болгох, гэр хорооллын жорлон, муу усны цооног, ахуйн хаягдал бохир усыг цэвэршүүлэх зэрэг практик ажлуудыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хийж гүйцэтгэсэн нь өндөр үр дүн үзүүлээд байна.

Дээрх сайн үр дүнд тулгуурлан ашигтай бичил биетний “ЕМ-1”, “Био-Эко” биобэлдмэлүүдийг үйлдвэрлэж хэрэглээнд нэвтрүүлж байна.

 “ЕМ-1”, “Био-Эко” биобэлдмэлүүдийн онцлог давуу талууд:

·      Химийн бус, байгаль орчинд ээлтэй, хүн, амьтан, ургамалд сөрөг нөлөөгүй, 

·      Хөрсний бохирдлыг бууруулах, нөхөн сэргээх, хөрс хамгаалах,

·      Хог хаягдал, бохир ус, лагийн хуримтлал зэрэг хүрээлэн буй орчны тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх боломж олгодог.

 

“ЕМ-1”, “Био-Эко” биобэлдмэлүүд нь:

·      Хөрсний ашигтай бичил биетнүүдийг ихэсгэх бөгөөд хоруу чанартай бичил биетнүүдийг дарангуйлдаг.

·      Хүн, амьтан, ургамал, байгаль орчин, экологид ээлтэй.

·      Өртөг зардал бага, үнэ хямд учир эдийн засгийн хувьд хэмнэлттэй.

·      Бусад арга технологитой харьцуулахад хэрэглэхэд энгийн хялбар.

·      Бохир ус, бохирын лагийг бүрэн хэмжээгээр ариутгаж цэвэршүүлэлгүй урсгал усанд нийлүүлэх, хогийн цэгт хаяснаас үүдэлтэй хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгаж, хөрс, усны бохирдлыг бууруулж цэвэршүүлнэ.

·      Аялал жуулчлал эрхлэгчид болон цэвэрлэх байгууламжууд ашиглах боломжтой.

·      Айл өрхүүд, албан байгууллагууд, бага оврын цэвэрлэх байгууламжуудад хэрэглэхэд эдийн засгийн хувьд болон хэрэглээний хувьд хамгийн  тохиромжтой.

·      Микробиологийн болон биологийн салбарын эрдэмтдийн олон жилийн судалгааны үр дүнд боловсруулан, олон удаагийн туршилт судалгаануудаар шинжлэх ухааны үндэслэлтэй баталгаажсан.

 

ЕМ-1 биобэлдмэл

 Зориулалт: Хөрс эрүүлжүүлэх, хөрсний биологийн нөхөн сэргээлт   хийх, хөрс хамгаалах, бохир ус цэвэршүүлэх, органик бордоо үйлдвэрлэх, шивтрийн хий зэргээс үүдэлтэй эвгүй үнэрийг дарах зорилгоор хэрэглэнэ.

Найрлага: 80 гаруй зүйлийн ашиг тустай бичил биетнийг агуулах ба үүнээс сүүн хүчлийн бактери, фотосинтезлэгч бактери, дрожж голлоно.

Давуу тал буюу ач холбогдол: Хөрсний бүтцийг сайжруулж, эрүүлжүүлэн, нөхөн сэргээнэ. Хөрсний бичил биетний амьдрах орчинд дэмжлэг үзүүлж ургамалд шаардлагатай шим тэжээлийн бодисыг нийлэгжүүлэн үржил шимийг дээшлүүлдэг тул хөрсийг хамгаалах үйлчлэлтэй.

Баталгаажилт: Чанарын баталгааны №AS1MO8-111 тоот гэрчилгээтэй.

  

“ЕМ-1 биобэлдмэл нь Монгол улсын Оюуны өмчийн газрын Ашигтай загварын
№ 20-0002977  тоот гэрчилгээтэй

 

  

“Био-Эко” биобэлдмэл

Зориулалт: Хөрсийг эрүүлжүүлэх болон нөхөн сэргээлт хийх, аялал жуулчлалын бааз болон гэр хорооллын нүхэн жорлон, бохирын цооногийг ариутган халдваргүйжүүлэх, мал аж ахуйн шивтрийн үнэр арилгах, үйлдвэрийн хаягдал ус болон лагийг хоргүйжүүлэхэд ашиглана.

“Био-Эко” биобэлдмэл нь Монгол улсын Оюуны өмчийн газрын Ашигтай загварын № 20-0002978  тоот гэрчилгээтэй.