Вэбсайтын цэс
Хэлний сонголт
avatar
Б Нямдаваа

Нийтлэсэн

  • 2024-08-26
  • 0

"Дэлхийн номын өдөр"-ийг тохиолдуулан ном хандивлав

“Дэлхийн номын өдөр”-ийг тохиолдуулан Шинжлэх Ухааны Академи, Үндэсний Номын Сантай хамтран зохион байгуулсан “Эрдэм номын чуулган” шинэ ном хандивлах, танилцуулах аянд Технологийн инкубатораас “Эрдэм” хэвлэлийн цехэд бэлтгэж хэвлэсэн “Монгол улсын Шинжлэх ухаан-108” ботиудын дээж болох 61 боть номнуудыг хандивлалаа.

ШУА-ийн эрдэмтэн судлаачдын зохиол бүтээлийг “Монгол улсын Шинжлэх ухаан” нэрээр 108 боть цуврал хэлбэрээр хэвлэж, олон нийтэд хүргэх, эрдэм мэдлэгийг түгээх ажлыг ШУА-ийн Технологийн инкубатор гүйцэтгэж байна. Энэ ажлын хүрээнд “Монгол улсын шинжлэх ухаан-108” боть цуврал бүтээлийг олон нийтэд танилцуулан хэвлэл мэдээллээр сурталчилах, боть номнуудын зохиогчдод хүндэтгэл үзүүлэх, номын сан зэрэг хэрэгцээт байгууллагуудад хандивлах ажлуудыг Технологийн инкубатораас санаачлан хэрэгжүүлж ирсэн билээ.



Бэлтгэсэн: С.Намсрай