Вэбсайтын цэс
Хэлний сонголт
avatar
Ч Номинчулуу

Нийтэлсэн

  • 2026-05-14
  • 0

Стратегийн зорилго, зорилт

СТРАТЕГИЙН ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ, ЗОРИЛТУУД Стратегийн алсын хараанд хүрэхийн тулд дараах 3 үндсэн чиглэлээр дараах зорилтуудыг тодорхойлж байна.
Стратегийн чиглэл 1: Ухаалаг засаглал ба дижитал шилжилт Байгууллагын дотоод удирдлага, хяналтын системийг бүрэн цахимжуулж, үр ашгийг нэмэгдүүлэх. 
Зорилт 1: Технологийн инкубаторын менежментийн чадавхыг бэхжүүлэх
Стратегийн чиглэл 2: Технологи зүгшрүүлэлт ба инновацын дэд бүтэц Эрдэм шинжилгээний үр дүнг зах зээлийн бүтээгдэхүүн болгох туршилтын баазыг бэхжүүлэх, хүний нөөцийг чадавхжуулах, 
Зорилт 2. Салбар хоорондын болон салбар дамнасан төсөл хөтөлбөрүүдийг дэмжин ажиллах замаар судалгаа хөгжүүлэлтийн ажлын цар хүрээг тэлж, чанар, үр ашгийг нэмэгдүүлэх 
Зорилт 3. Эрдэм шинжилгээний ажилтнуудын мэдлэг, ур чадвар, бүтээмжийг тасралтгүй дээшлүүлж, олон улсад өрсөлдөх чадвартай, тогтвортой ажиллах хүний нөөцийг бүрдүүлэх.
Стратегийн чиглэл 3: Эдийн засгийн үр ашиг Оюуны өмчөөр баталгаажсан инновацын бүтээгдэхүүн, лицензийн гэрээгээр төсвийн бус орлогыг нэмэгдүүлэх. 
Зорилт 4. Санхүүжилтийн эх үүсвэрийг олон улсын жишигт ойртуулан нэмэгдүүлж, үр дүнд суурилсан тогтолцоог бий болгох. 
Зорилт 5. Шинжлэх ухааны үр дүнг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, шинжлэх ухаан, технологийн боловсрол олгох, соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулах