Вэбсайтын цэс
Хэлний сонголт
avatar
Б Нямдаваа

Нийтлэсэн

  • 2024-08-26
  • 0

Үйл ажиллагааны гол үр дүнгүүд

ШУА-ийн Технологийн Инкубатор нь 2007 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн Засгийн газрын 139 дүгээр тогтоолоор байгуулагдсан.

Өнгөрсөн хугацаанд бид эрдэмтэн судлаачдын судалгааны ажлын үр дүнд боловсруулсан олон шинэ технологиудыг туршиж үйлдвэрлэх, загвар бүтээгдэхүүн гаргах, байгууллагын гадаад дотоод харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр зохих үр дүнд хүрсэн. Ялангуяа УИХ, Засгийн газраас гаргасан хөтөлбөртэй уялдуулан ШУТ-ийн, суурь судалгааны, грант ажлын, зэхэц ажлын, инновацийн  төслүүд боловсруулж, шалгарсныг нь хэрэгжүүлэн гарсан үр дүнг холбогдох журмын дагуу тайлан, актаар захиалагчид хүлээлгэн өгсөн билээ.

Шинжлэх ухааны Академи, Орон нутгийн захиргааны байгууллагуудтай хамтран шинжлэх ухаан, технологи инновацыг орон нутагт түгээн дэлгэрүүлэх аяныг хэрэгжүүлж байгаатай холбогдуулан манай байгууллага шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа, шинэ технологи, инновацын бүтээгдэхүүнүүдээ орон нутагт нэвтрүүлэх, нийгэмд чиглэсэн үйл ажиллагаа хэрэгжүүлэх хүрээнд Архангай, Хөвсгөл, Булган зэрэг аймгууд, НЗДТГазар, ХУД, БЗД-ийн ЗДТГазар зэрэг нутгийн захиргааны байгууллагууд болон хувийн хэвшлийн бизнесийн байгууллагуудтай хамтран ажиллаж төр-шинжлэх ухаан-бизнесийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоог гүнзгийрүүлэх талаар олон шинэлэг ажлуудыг санаачлан хийж гүйцэтгэж ирлээ.

 

Үйл ажиллагааны голлох үр дүн:

Эрдэм шинжилгээний ажил:

Технологийн Инкубаторын эрдэм шинжилгээний ажилтнууд нийт 60 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж дотоод, гадаадын эрдэм шинжилгээний бүтээлүүдэд нийтлүүлж, 70 гаруй эрдэм шинжилгээний илтгэлүүдийг дотоодын болон олон улсын эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлж, ном, гарын авлага 4-ийг бичиж, ашигтай загварын патент 4-ийг баталгаажуулж, 10 гаруй технологийн заавар боловсруулан батлуулсан.

 

Технологи бойжуулалт, туршилт зүгшрүүлэлт:

Технологийн Инкубатор нь бие дааж 30 гаруй шинэ технологи, бүтээгдэхүүнийг санаачлан боловсруулж, туршиж зүгшрүүлснээс 15 шинэ бүтээгдэхүүнийг хэрэглээнд нэвтрүүлж байгаа бөгөөд Их дээд сургуулиудын эрдэмтэн судлаачдын боловсруулсан 20 гаруй, бусад хүрээлэн төвүүдийн эрдэмтэн судлаачдын боловсруулсан 30 гаруй технологиудын туршилт зүгшрүүлэлтийг олон удаагийн давтамжтайгаар хамтран явуулж амжилттай гүйцэтгээд байна.




Бэлтгэсэн: С.Намсрай