Технологийн туршилт, зүгшрүүлэлт
Туршилт судалгааны үр дүн
Туршилт судалгааны үр дүнгээр гарсан, үйлдвэрлэлд нэвтрэхэд бэлэн болсон технологиуд:
· Хөрсийг эрүүлжүүлэх
· Уул уурхайн биологийн нөхөн сэргээлт хийх
· Жорлон, муу усны цооног, бохир ус цэвэршүүлэх
· Ургамлын хортон шавжтай тэмцэх
· Газар тариалангийн ургацын гарцыг нэмэгдүүлэх
· Малын ашиг шимийг нэмэгдүүлэх тэжээл, бэлчээрийг эрүүлжүүлж, өтөг бууцаар бордоо хийх
· Малын сүүгээр төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх
· Чацаргана, жимс, жимсгэнэ боловсруулах
· Кальцижуулсан хүнсний давс үйлдвэрлэх
Монгол орны эмийн ургамал, жимс жимсгэний нөөц баялаг, мал аж ахуйн гаралтай түүхий эдэд тулгуурлан шинэ бүтээгдэхүүний технологи хөгжүүлэх, байгалийн гаралтай үндэсний эмийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, эх орны эмийн ургамлын нөөцийг зүй зохистой ашиглах, биологийн идэвхтэй хүнсний нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэх зэрэг туршилтуудыг амжилттай явуулж, хэрэглээнд нэвтрүүлэхээр ажиллаж байна.
Бэлтгэсэн: С.Намсрай
Тоног төхөөрөмжүүд
Үндсэн гол тоног төхөөрөмжүүдийн зориулалт:
-Тоосруулан хатаах: Байгалийн баялаг, мал, амьтан, ургамлын гаралтай түүхий эдийг уусгаж, хандлаад тоосруулан хатааж хуурайшуулах зориулалт бүхий тоосруулан хатаагч,
-Вакуум орчинд өтгөрүүлэх: Шингэлж хандалсан түүхий эдийг өтгөрүүлэх зориулалтын ууршуулан өтгөрүүлэгч,
-Нунтаглах, хандлах, шүүх: Хатуу эрдэс бодисыг нунтаглаж хандлаад ашигтай хэсгийг ялгаж шүүж авах зориулалтын бутлагч, хандлагч тогоонууд, ультра шүүгч систем зэрэг орчин үеийн тоног төхөөрөмжүүд юм.
Технологийн инкубаторын хамт олон технологийн туршилтын өмнө
Бэлтгэсэн: С.Намсрай