Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Монгол Улсын ШУА-ийн Ерөнхийлөгч Академич С. Дэмбэрэлд ОХУ-ын Эрхүүгийн Үндэсний Судалгааны Техникийн Их сургуулийн "Хүндэт профессор" цол олгов
Монгол Улсын ШУА-ийн Ерөнхийлөгч Академич С. Дэмбэрэлд ОХУ-ын Эрхүүгийн Үндэсний Судалгааны Техникийн Их сургуулийн "Хүндэт профессор" цол олгов

2025 оны 5 дугаар сарын 13-ны өдөр ОХУ-ын Эрхүүгийн Үндэсний Судалгааны Техникийн Их сургуулийн захирал М. Корняков Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Ерөнхийлөгч академич С. Дэмбэрэлд тус сургуулийн “Хүндэт профессор” цол олгож, профессорын өмсгөл болон энгэрийн тэмдэг гардууллаа.

Шагнал гардуулах ёслолд Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын Усны бодлогын зөвлөх А. Хүрэлшагай, ОХУ-ын ШУА-ийн Эрхүү дэх салбарын захирал, Сибирийн салбарын Газрын царцдасын хүрээлэнгийн захирал Д. Гладкочуб, В.М. Матросовын нэрэмжит Системийн динамик ба удирдлагын онолын хүрээлэнгийн захирал И. Бычков, Монголын анд нөхдийн Эрхүүгийн нийгэмлэгийн төлөөлөгч Г. Хмелевская, Эрхүүгийн Политехникийн их сургуулийн эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал А. Кононов, мөн тус сургуулийн монгол оюутнуудын төлөөлөл оролцож, баяр хүргэлээ.

Ёслолын үеэр  ректор М. Корняков С. Дэмбэрэлийн Монгол Улсын шинжлэх ухааны хөгжилд оруулж буй үнэтэй хувь нэмэр, мөн Орос–Монголын эрдэм шинжилгээ, боловсролын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд оруулсан үр бүтээлтэй үйл ажиллагааг онцлон тэмдэглэв.


Бусад мэдээлэл
Эмгэнэл
1 сарын өмнө
Эмгэнэл
1 сарын өмнө