"Хиймэл оюуныг судалгаа шинжилгээний ажилд хэрэглэх нь" ба "Эргэлтийн цэг: хиймэл оюуны эрин дэх бодлогын хэрэгжилт"
ШУА-ын Философийн хүрээлэнд 11-р сарын 15-ны өдөр Доктор (Sc.D) А.Батзоригийн " Хиймэл оюуныг судалгаа шинжилгээний ажилд хэрэглэх нь" сэдэвт лекц, хэлэлцүүлэг боллоо. Мөн Доктор (Sc.D) профессор А.Цанжидын монгол хэлнээ хөрвүүлсэн "Эргэлтийн цэг: хиймэл оюуны эрин дэх бодлогын хэрэгжилт", түүний бичсэн "Соёл: Зохицохуй ба эзэмдэхүй" номын нээлтийн арга хэмжээ болж 2024 оны Шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан тус хүрээлэнгээс 11-р сарын 11-15ны өдрүүдэд зохион байгуулсан нийт арга хэмжээ өндөрлөлөө.
Эдгээр өдрүүдэд хүрээлэнгийн үйл ажиллагааг танилцуулах, мэргэжлийн хэлэлцүүлэг өрнүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэ мэдлэг мэдээллийг түгээх зэрэг чиглэлээр нийт 5 арга хэмжээг зохион байгуулав. Хүрэлцэн ирсэн зочид болон эрдэм шинжилгээний ажилтнуудад талархал илэрхийлье.
Бусад мэдээлэл